Шинэ Эриний Эрүүл хүнс сэдэвт лекцийг байгууллага, аж ахуйн нэгж, хамт олонд үнэгүй уламжлан хүргэж байна.




Тус лекц нь орчин үед хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа нийтлэг өвчлөлүүд бидний өдөр тутмын хоол хүнстэй хэрхэн холбогдож байгаа болон эдгээр өвчнүүдээс хэрхэн урьчдилан сэргийлж, эдгээх талаар маш сонирхолтой, 50 минутаас 1 цаг орчим үргэлжлэх лекц юм.



Лекцийг дэлхийн нэр хүндтэй 46 орны эрдэмтдийн судалгаан дээр үндэслэсэн бөгөөд АНУ, Тайваньд төвтэй ашгийн бус "The Global Climate Change Mitigation Action Platform" байгууллага боловсруулсан болно.



Та бүхэн энэ лекцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 91951218 утсаар лавлан асууна уу.



Широкий омгийн индиан өвгөн хүмүүсийн сэтгэлд байнга өрнөж байдаг зөрчил тэмцэлүүдийн тухай ач хүүдээ нэгэн үдэш ийнхүү өгүүлжээ.

“Хүү минь бид бүхний дотор хоёр чоно байнга тэмцэлдэж байдаг юм”

“Нэг нь муу чоно. Энэ нь уур хилэн, атаа хорсол, уйтгар гуниг, харамсан гашуудах, шунал тачаал, дээрэлхүү зан, хувь тавиландаа гомдоллох, гэмт хэрэг, худал хэлэх, хуурамч омог, өөрийгөө бусдаас илүүд үзэх хийгээд аминч үзэл билээ. ”

“Харин нөгөө нь сайн чоно. Энэ нь баяр баясгалан, амар амгалан, хайр энэрэл, итгэл найдвар, саруул ухаан, даруу төлөв зан, нинжин сэтгэл, сайн санаа, бусдын зовлонд өөрийгөө тавьж бодох, өглөгч зан, үнэнч шударга, нигүүлсэнгүй хийгээд итгэл үнэмшил юм.”

Ач хүү нь хэсэг бодолхийлж байснаа “Тэгээд аль чоно нь дийлдэг юм бэ?” гэхэд өвгөн индиан “Алийг нь чи тэжээн тэтгэнэ тэр нь дийлдэг юм даа хүү минь” гэж хариулжээ.